Ардчилсан залуус улс төр дэх ёс суртахууны тухай ярилцав
    2018 оны 10 сарын 08 нд
    4454fa4da01ce93aef7f31c779e87500.jpg

    "Ардчилсан залуучуудын холбоо"-ны "Андууд" сургалт хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдсан ээлжит сургалт амжилттай болж өндөрлөлөө.  Энэ удаагийн сургалтын зочноор АНУ-ын Орегоны их сургуулийн нарийн бичгийн дарга бөгөөд Ерөнхийлөгчийн зөвлөх хатагтай Angela Wilhelms оролцож "Улс төр дэх ёс суртахуун ба Сонгуульт улс төр" сэдвээр сургалт зохион байгуулсан байна. Тэрбээр сургалтын явцад  оролцогч залуустай сонирхолтой яриаг өрнүүлж, өөрийн улсын туршлагаас хуваалцаж, Монгол Улсад хэрэгжүүлэх боломжтой олон шинэлэг санааны талаар ярилцжээ.