Сөүлийн АЗХ-той хамтран ажиллах санамж бичиг үзэглэлээ
    2018 оны 10 сарын 08 нд
    292f770c5738ceb69cebfc3a64c138d3.jpg

    Нийслэлийн "Ардчилсан залуучуудын холбоо"  Сөүлийн "Ардчилсан залуучуудын холбоо"-той хамтран ажиллах санамж бичиг үзэглэлээ. Санамж бичгийн хүрээнд байгууллагуудын үндсэн дүрмийн дагуу олон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх аж. Тухайлбал, Сөүл хотын хөгжлийн туршлагаас хуваалцаж, Улаанбаатарт нутагшуулах чиглэлээр хамтран ажиллахаар төлөвлөжээ. БНСУ-ын Сөүл хотын "Ардчилсан залуучуудын холбоо"-ны төлөөлөгчид энэ сарын 6-9-ний өдрүүдэд Монгол Улсад ажлын айлчлал хийх бөгөөд санамж бичиг байгуулах арга хэмжээнд АЗХ-ны дарга Moon Byunghoon болон ИТХ-ын гишүүн Oh Hana,  Lee Kuyng,  Sun Oh,  Jung Suk,  Han Ki Young нар оролцлоо. Мөн Нийслэлийн "Ардчилсан залуучуудын холбоо"-ны тэргүүн Э.Өлзийбаяр, Дэд тэргүүн Б.Долгион, Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Наранбаатар, Хэвлэл, мэдээлэл олон нийтийн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Ц.Пүрэвням, Салбар хороод хариуцсан нарийн бичгийн дарга Б.Тулгацогт, Сургалт, судалгаа хариуцсан нарийн бичгийн дарга Б.Индра нар оролцсон юм.