Эмэгтэйчүүд Вашингтоныг зорино
    2018 оны 10 сарын 16 нд
    c83e1f51e90d7f5be271cd6620db71da.jpg

    "Өөрчлөлтийн төлөө нийгмээ чиглүүлэх эмэгтэйчүүдийн санаачилга" сэдэвт улс төрийн “ИМПАКТ-1” сургалт АНУ-ын Вашингтон хот, Мериланд муж улсын Аннаполис хотуудад тус тус зохион байгуулагдана. Энэхүү сургалтад хамрагдсанаар улс төрийн кампанит ажлын технологид суралцахаас гадна АНУ-д арваннэгдүгээр сарын 6-нд зохион байгуулагдах Конгрессын завсрын сонгуулийн үйл ажиллагаатай биечлэн танилцах боломж бүрдэх юм. Төлөөлөгчид АНУ-ын Конгресс дахь Америк-Монголын бүлгийн дарга нартай уулзаж, Дээд шүүхийн төлөөлөгч, Конгрессын дэргэдэх судалгааны байгууллага, номын сан, Нью-Йорк хот дахь НҮБ-ын үйл ажиллагаатай танилцахаар төлөвлөжээ.