ХКН-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
    2018 оны 10 сарын 25 нд
    247395c51659380b3a51ad64b2c5c00a.jpg

    УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ ХКН (Хятадын комунист нам)-ын Төв хорооны улстөрийн товчооны гишүүн, Тяньжин хотын намын хорооны нарийн бичгийн дарга Ли Хунжун тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Ардчилсан намын дарга С.Эрдэнэ намын шинэчлэлийн үйл явц амжилттай үргэлжилж буйг онцлоод 2020 оны бүх шатны сонгуулийг угтан идэвхтэй ажиллаж байгаагаа танилцуулав. Мөн энэ үеэр улстөрийн намуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, туршлага солилцох, мэдээлэл, сургалтын төрөлжсөн арга хэмжээнүүдийг зохион байгуулах талаар санал солилцлоо. Түүнчлэн намын дэргэдэх салбар байгууллага хоорондын хамтын ажиллагааг эхлүүлэх, залуу боловсон хүчнийг мэргэшүүлэх чиглэлд хамтран ажиллах тухай ярилцсан бөгөөд Ардчилсан намын төлөөлөгчид ирэх сард БНХАУ-д ажлын айлчлал хийхээр төлөвлөжээ. Монгол Улс, БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой ирэх онд тохиож байна.