Монгол Улсын гадаад, дотоод өр, авлагын асуудлаар мэдээлэл хүргэлээ
    2018 оны 10 сарын 27 нд
    02f5260daf7b58d17600c78f51203ce4.jpg

    “Хөгжил, шинэчлэл” үндэсний хоёрдугаар аяны бэлтгэл ажлын хүрээнд Ардчилсан намын ҮБХ-ны гишүүд, дунд шатны намын удирдлагуудын зөвлөлдөх уулзалт, сургалт Улаанбаатар хотноо үргэлжилж байна. Тус арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд асан Р.Амаржаргал, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, доктор, профессор Т.Лхагва, “Ардчилсан залуучуудын холбоо”-ны ерөнхийлөгч С.Эрдэнэболд нарын зочид оролцож, цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч, санал бодлоо хуваалцсан юм. Сургалт энэ сарын 25-30-ны өдрүүдэд үргэлжлэх бөгөөд 21 аймгийн намын удирдлагууд болон ҮБХ-ны гишүүд хамрагдаж, холбогдох удирдамж, мэдээлэл, гарын авлагаар хангагдлаа. Харин нийслэлийн есөн дүүргийн намын удирдлагууд болон ҮБХ-ны гишүүд энэ сарын 29-ны өдөр буюу ирэх даваа гарагт сургалтад хамрагдах юм.

     

    Сургалт Ардчилсан намын Үзэл баримтлалын шинэчилсэн төслийн танилцуулгаар эхэлж, “Монгол төрийн бодлого, уламжлал, хөгжил, хандлага”, “Аймаг, дүүргийн өрсөлдөх чадвар”, “Монгол Улсын гадаад, дотоод өр, авлага”, “Улстөрийн намын тухай хууль ба эрх зүйн шинэчлэл” зэрэг сэдвээр үргэлжилсэн юм. “Хөгжил, шинэчлэл” үндэсний хоёрдугаар аянд Ардчилсан намын анхан, дунд шатны байгууллага, бүх шатны сонгуульт гишүүд, дэмжигчидээс гадна иргэдийг хамруулахаар төлөвлөөд байна. Аян ирэх сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 10-ны өдрүүдэд орон даяар үргэлжилнэ.