6000 сонгуульт албан тушаалд 42 мянган эмэгтэй нэр дэвшихээ илэрхийлжээ
    2018 оны 10 сарын 30 нд
    98b99b0ee486247d8a459105609e8d76.jpg

    "Өөрчлөлтийн төлөө нийгмээ чиглүүлэх эмэгтэйчүүдийн санаачилга" сэдэвт улс төрийн “ИМПАКТ-1” сургалт АНУ-ын Вашингтон, Мериланд муж улсын Аннаполис хотуудад үргэлжилж байна. Сургалтад хамрагдагсад АНУ-ын Конгрессын сонгуульд нэр дэвшигчдийн сонгуулийн хэд,  хэдэн штабаар орж, сонгуулийн сурталчилгааны явцтай танилцжээ. Мөн сонгуулийн кампанит ажлын үеэр ХМБ (хэвлэл мэдээллийн байгууллага)-тай хэрхэн хамтран ажиллах талаар зөвлөгөө авсан байна. 

     

    AНУ-ын дээд, дунд шатны 6000 сонгуульт албан тушаалд 42 мянган  эмэгтэй нэр дэвшихээ илэрхийлсэн нь урьд өмнө  байгаагүй маш том давалгаа болж буйг сургалтын үеэр мэдээлжээ. Улмаар дэлхий дахинд эмэгтэй удирдагчдийн үе ирж байгааг АНУ-ын улстөрийн байгууллага дүгнэж байгаагаа энэ үеэр илэрхийлсэн байна. Манай улсад ч мөн "Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо"-ны бүх шатны тэргүүнийг сонгох "Сэтгэлийн хүч" аян орон даяар зохион байгуулагдаж буйг сургалтад хамрагдагсад танилцуулсан аж. Түүнчлэн энэ үеэр АНУ-д сонгууль хэрхэн зохион байгууллагддаг талаар мэдээлэл өгсөн бөгөөд  сонгуулийн зардлын 70 хувь нь сурталчилгаанд зарцуулагддаг гэв.  Харин сонгуульд ажиллаж буй  нийт хүмүүсийн ердөө 10 нь  цалин авдаг төдийгүй үлдсэн 90 хувь  нь сайн дурын ажилтнууд байдаг аж.