Эмгэнэл
    2018 оны 10 сарын 31 нд
    7f9e3e7a11ba5d448110ce00a5279780.jpg

    Ардчилсан хувьсгалын анхдагчдын  нэг Гомбожавын Даваажав хүнд өвчний улмаас таалал төгслөө.  Г.Даваажав нь 1956 онд Ховд аймгийн Булган суманд айлын отгон хүү болон мэндэлжээ. 1964-1974 онд дунд сургуульд суралцан онц дүнтэй төгссөн байна. Тэрээр хилийн цэрэгт алба хааж, ЗХУ-ын Хилийн цэргийн дээд сургууль дүүргэсэн, эх орондоо тангараг өргөсөн нэгэн байлаа. Г.Даваажав нь Худалдаа бэлтгэлийн ангид нярав, нийслэлийн Цагдан сэргийлэх ангид сэргийлэгч, "Мах тос бэлтгэл"-ийн компанийн захирал, “Чичлүүр”, “Дашваанжил” компаниудад  хуулийн зөвлөх зэрэг ажлыг хариуцлагатай гүйцэтгэж иржээ. Талийгаач ардчилсан хувьсгалд эхний өдрөөс нь насан эцэслэтлээ зүтгэсэн Ардчилсан хувьсгалын анхдагч бөгөөд түүний хөдөлмөр зүтгэлийг үнэлэн Ардын хувьсгалын ойн медалиуд, арми, Хил хамгаалах газрын хүндэтгэлийн медалиуд, Алтангадас одон, Байлдааны гавъяаны улаан тугийн одон, Эрх чөлөөний одон, Тусгаар тогтнолын одонгоор тус тус шагнажээ. Тэрээр амьдралынхаа эцсийн мөч хүч хүртэл эх орныхоо төлөө  хоёргүй сэтгэлээр зүтгэсэн юм. “Петрочайна Дачин тамсаг” ХХК-ий хууль бус үйлдлүүдийг илчилсэн Г.Даваажавын шударга, тууштай эх оронч зан чанар нь бидний зүрх сэтгэлд үүрд хоногшин үлдэх болно. Бидний хамтран зүтгэгч Г.Даваажавын гэр бүл төрөл, төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье. 

     

    АРДЧИЛСАН НАМ