Ардчилсан намын залуус КАС-ийн сургалтад хамрагдлаа
    2018 оны 11 сарын 02 нд
    dd5a38fee2ab465b6005107ae59c4245.jpg

     

    Ардчилсан нам, Конрад-Аденауэр-Сан (КАС)-ийн Монгол дахь Суурин төлөөлөгчийн газартай хамтран намын сонгуульт албан тушаалтай гишүүдэд зориулсан сургалт зохион байгууллаа. Сонгуулийн кампанит ажлын менежмент, Олон нийтийн харилцааны арга хэрэгслүүд, Улс төрийн харилцаа, маркетинг болон брэндингийн тааларх суурь ойлголтыг өгөх зорилготой сургалт хоёр өдөр үргэлжилж, намын 80 гаруй залуу гишүүд идэвхитэй хамрагдсан юм. Ардчилсан нам гишүүдэд суурилсан бодлогын нам болох зорилтын хүрээнд гишүүдийнхээ мэдлэг чадварыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байна. Энэ хүрээнд хоёр байгууллагын хамтын ажиллагаа нүдээ олсон ажил болж буйг намын дарга онцолж, хамтын ажиллагаанд сэтгэл хангалуун буйгаа илэрхийлсэн юм. 

     

    Конрад-Аденауэр-Сан нь дэлхийн 120 улсад суурин төлөөлөгчийн газартай, Герман улс болон гадаад улс орнуудад улс төрийн боловсрол олгох замаар энхтайван, эрх чөлөө, шударга ёсыг түгээн дэлгэрүүлэхээр ажилладаг улс төрийн сан юм. Тус сан нь Монгол Улсад ардчиллыг хөгжүүлэхийг тууштай дэмжих төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ирсэн бөгөөд эрх зүйт төрийг бэхжүүлэх, нийгмийн баримжаатай зах зээлийн эдийн засгийн зарчмыг дэлгэрүүлэн таниулах ажлыг 25 жилийн хугацаанд явуулжээ.