Баян-Өлгий аймгийн Ардчилсан намын гишүүд цусаа хандивлалаа
    2018 оны 11 сарын 02 нд
    e7f9366eaa267880e267cc4807acf8fa.jpg

    Баян-Өлгий аймгийн Ардчилсан намын дарга Е.Зангар болон  гишүүд, дэмжигчид "Цусны салбар төв"-д цусаа хандивлалаа. Нэг хүний хандивласан цус гурван хүний амийг аврах боломжтой байдаг аж.  Цус сэлбэлт, судлалын төв өдөрт 100-120, жилдээ 25 мянгаас дээш хүнээс цус авах төлөвлөгөөтэй ажилладаг байна.  Ингэж ажилласан тохиолдолд  цусны нөөц бүрэн хангагдах боломжтой гэж үздэг аж.  Баян-Өлгий аймгийн Ардчилсан намын удирдлагууд болон гишүүд, дэмжигчид  аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудад хандаж, цусаа хандивлан бусдад амьдрал бэлэглэхийг  уриаллаа.