“Өөрчлөлтийн төлөө нийгмээ чиглүүлэх эмэгтэйчүүдийн санаачлага” сэдэвт сургалт өндөрлөлөө
    2018 оны 11 сарын 05 нд
    ca8ec84f30c25b62896ac54c27eab0cb.jpg

    Өөрчлөлтийн төлөө нийгмээ чиглүүлэх эмэгтэйчүүдийн санаачлага” сэдэвт улстөрийн ИМПАКТ-1 сургалт аравдугаар сарын 25-аас арваннэгдүгээр сарын 1-ний өдрүүдэд АНУ-ын Вашингтон, Мериланд муж улсын Аннаполис хотуудад амжилттай зохион байгуулагдлаа. Улстөрч эмэгтэйчүүдийг чадавхжуулах зорилгоор “Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо, Америк-Азийн хүрээлэн”-тэй хамтран энэ удаагийн сургалтыг зохион байгуулжээ. Улс төрд зөв оролцох, бодлогын шийдвэр гаргах, нийгэмд эмэгтэйчүүдээ манлайлах, зорилго тэмүүллээ арга туршлага болгох зэрэг олон шинэ мэдээлэл, мэдлэгийг олгосон өгөөжтэй сургалт болсныг сургалтад хамрагдагсад онцолж байна.

     

    Ардчилсан эмэгтэйчүүд АНУ-ын Конгрессын сонгуульд нэр дэвшигчдийн сонгуулийн хэд, хэдэн штабаар орж, сонгуулийн сурталчилгааны явцтай танилцжээ. Мөн сонгуулийн кампанит ажлын үеэр ХМБ (хэвлэл мэдээллийн байгууллага)-тай хэрхэн хамтран ажиллах талаар зөвлөгөө авч  дэлхийн 193 улсыг эгнээндээ нэгтгэсэн НҮБ-ын төвд зочилсон байна.