Салбарын яаманд зөвлөмж хүргүүлнэ
    2018 оны 11 сарын 06 нд
    ea09db764ebee3c46cc2994a18b157a3.jpg

    Ардчилсан намын Зам тээвэр, харилцаа холбооны бодлогын зөвлөлийн 13 дугаар хуралдаан боллоо. Энэ үеэр зам тээврийн салбар дахь бодлогын зарим асуудлыг хэлэлцсэн юм.  Эрх баригчдын улстөржсөн шийдвэрээс болж төрийн бодлого алдагдаж,  төрийн залгамж тасалдаж  байгаад Бодлогын зөвлөлийн гишүүд шүүмжлэлтэй хандаж байв. 

     

    Зам тээвэр, харилцаа холбооны бодлогын зөвлөлийн 13 дугаар хуралдаанаас гарсан, зам тээврийн салбарт хэрэгжүүлэх шаардлагатай ажлуудыг зөвлөмж болгон салбарын яаманд хүргүүлэх юм. Энэ тухай Зам тээвэр, харилцаа холбооны салбар зөвлөлийн дарга Т.Болдбаатар “Эрх баригчдын буруутай үйл ажиллагаанаас болж салбарын хэмжээнд хохирох ёсгүй. Зам тээврийн салбарт төрийн зохицуулалт үнэхээр шаардлагатай байна. Ардчилсан намын үед шатахууны үнэ тогтвортой байсан юм. Н.Алтанхуягийн Засгийн газар үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлснийг ард түмэн санаж байгаа байх. Үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлснээр хэн нэгэн хүн баяжсан, завшсан зүйл байхгүй. Нефть импортлогчдод жилийн дөрвөн хувийн хүүтэй зээл олгосон, эргээд бүгд төлөгдчихсөн. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлснээр ард түмэн хожсон” гэв.