Зургаан сумын 150 гаруй иргэний санал, бодлыг сонсчээ
    2018 оны 11 сарын 13 нд
    1abc600a5be8d30a54f16bd42ba87eeb.jpg

     

    "Хөгжил, шинэчлэл" үндэсний II аян Дорноговь аймагт үргэлжилж байна. Аяны хүрээнд Ардчилсан намын анхан, дунд шатны гишүүд, дэмжигчдийг идэвхжүүлэх, оролцоог нэмэгдүүлэх олон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд уулзалт Дорноговь аймгийн  Эрдэнэ, Улаанбадрах, Хөвсгөл, Хатанбулаг, Мандах, Сайхандулаан сумдад амжилттай зохион байгуулагдсан аж. "Хөгжил-шинэчлэл" II аяны хүрээнд зохион байгуулагдсан арга хэмжээнд дээрх зургаан сумын 150 гаруй гишүүдтэй уулзаж, хөдөөгийн 20 гаруй айлаар орж, санал бодлыг нь сонссон байна. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Дорноговь аймгийн намын хорооны дарга Ц.Гантулга, ХЭГ-ын дарга Б.Төмөрхуяг, АЭХ-ны тэргүүн Д.Гантогтох, НХ-ны тэргүүлэгч Н.Наранмөнх, улстөрийн ажилтан  Д.Дайрийжав нар ажиллажээ.  Ардчилсан нам 2018 оныг анхан шатны байгууллага, гишүүдийн үйл ажиллагааг дэмжих жил болгон зарласан.  Энэ хүрээнд намын анхан, дунд шатны байгууллагын үйл ажиллагааг сайжруулах, гишүүд дэмжигчдийн санаа бодлыг сонсох, тэдэнд тулгамдсан асуудлыг сонсч, шийдвэр гаргах түвшинд хүргэх зорилгоор "Хөгжил-шинэчлэл" үндэсний II аян зохион байгуулагдаж байна.