Дадал суманд сүү боловсруулах үйлдвэр шаардлагатай байна
    2018 оны 11 сарын 16 нд
    c7f0ebca6cd383d091953950c988f023.jpg

    “Хөгжил-шинэчлэл” үндэсний II аян Хэнтий аймгийн Биндэр сумаас эхэлж Норовлин, Дадал, Баян-Овоо, Баян-Адарга сумдад үргэлжиллээ. Аяны нээлтэнд Хэнтий аймгийн Ардчилсан намын дарга, ҮБХ-ны гишүүн Ш.Батдэлгэр , намын Дэд дарга, ҮБХ-ны гишүүн Ж.Энххуяг, ҮБХ-ны гишүүн Ж.Осгонбаатар, ҮБХ-ны гишүүн М.Хүдэрбаатар, ҮБХ-ны гишүүн Д.Баярбилэг нар оролцсон байна. Аяны хүрээнд анхан, дунд шатны гишүүд, дэмжигчдийн идэвх, оролцоог нэмэгдүүлэх, мэдээллээр хангах чиглэлээр олон ажил зохион байгуулахаар төлөвлөжээ. Түүнчлэн иргэдтэй уулзаж, санал сэтгэгдлийг нь сонссон байна. Тухайлбал, Хэнтий аймгийн Дадал сумын иргэд сүү боловсруулах үйлдвэртэй болох хүсэлтэй байгаагаа илэрхийлээд байгаль орчны асуудал тулгамдаад буйг анхааруулсан байна. Учир нь тус сумын байгаль орчныг сүйтгэх явдал газар авч байгааг тус сумын иргэд хэлж байв. Харин Биндэр суманд зохиогдсон уулзалтад Ардчилсан намын 90 гаруй гишүүн оролцсон байна. Энэ үеэр ахмад гишүүдийг алдаршуулж, ардчиллын түүхэн замналыг өгүүлсэн музей байгуулах хүсэлтээ уламжилжээ. Түүнчлэн залуу боловсон бэлтгэх, мэргэшүүлэхэд анхаарч, залуу үеийнхнийг дэмжих, ажиллах орчин нөхцлөөр хангах, намчирхаж ажлаас халахгүй байх зэрэг олон асуудлын талаар санал бодлоо илэрхийлсэн байна.