Нийгмийн халамж, тэтгэвэрийн талаар мэдээлэл хүргэлээ
    2018 оны 11 сарын 17 нд
    c92fd27a62a560daf310e0da9edc90ed.jpg

    Баян-Өлгий аймагт “Хөгжил-шинэчлэл” үндэсний аян энэ сарын 7-нд нээлтээ хийж, 13 сум, 1 тосгон, Өлгий сумын 13 багийн үүрийн дарга, гишүүд, намын дэргэдэх байгууллагууд, сумын намын дарга нарыг хамруулсан сургалт зохион байгууллаа.  Сургалтад нийт 150 төлөөлөгч хамрагдсан бөгөөд ҮБХ-ны гишүүн Б.Бейсен, Ш.Жандос, С.Шаяхмет, Р.Гажайв, Х.Мүпти нар болон аймгийн намын хорооны удирдлагууд оролцож, Ардчилсан намын Үзэл баримтлал, гадаад дотоод өр, төсөв санхүүгийн өнөөгийн байдал, МАН-ын амлалт, биелэлт, орон нутагт хууль зөрчсөн үйлдлүүд, нийгмийн халамжийн бодлого, тэтгэвэр тэтгэмжийн тухай мэдээлэл өгсөн байна.

     

    Аяны хүрээнд ҮБХ-ны тавдугаар тойргийн гишүүд болох С.Шаяхмет, Ш.Жандос, Р.Гажайв, Х.Мүпти нар тойрогтоо ажиллаж, намын үүрийн дарга нар болон гишүүд сонгогчидтой уулзаж, санал бодлыг нь сонсчээ. Мөн Өлгий суманд зохион байгуулагдсан арга хэмжээний үеэр 1000 гишүүн элсүүлэх, элссэн гишүүдэд дурсгалын зүйл гардуулах ажиллагааг эхлүүлсэн байна. “Хөгжил-шинэчлэл” аяны хүрээнд 4, 6 дугаар тойргийн ҮБХ-ны гишүүд энэ сарын 19-өөс сумдад ажиллахаар төлөвлөөд байна.