Мөнгөнморьт сумын гишүүд, дэмжигчид бодлогын салбар зөвлөлтэй хамтран ажиллана
    2018 оны 11 сарын 17 нд
    fcb4c18015f1f7eac2e5004c5b361841.jpg

    “Хөгжил-шинэчлэл” үндэсний II аян Төв аймгийн Мөнгөнморьт суманд үргэлжилж байна. Аяны хүрээнд Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан, Төв аймгийн Ардчилсан намын хорооны ХЭГ-ын дарга Ш.Ганхуяг, Ардчилсан намын Бүртгэл, судалгаа, мэдээллийн хэлтсийн дарга Д.Баямөнх тэргүүтэй холбогдох албаны хүмүүс УИХ-ын 28 дугаар тойрог буюу Төв аймгийн Архуст, Мөнгөнморьт, Батсүмбэр, Сэргэлэн, Баяндэлгэр, Баян, Эрдэнэ, Баянцагаан, Баянжаргалан сумдад ажиллах юм. Мөнгөнморьт сумын хувьд Ардчилсан нам засаглаж байгаа төдийгүй нийт анхан шатны гишүүдээ хоёр хувааж үйл ажиллагаа явуулахаар болжээ. Тухайлбал, Мөнгөнморьт сумын намын гишүүд нийгмийн болон ХАА-н бодлогын салбар зөвлөлд хуваагдан үйл ажиллагаа явуулахаар болсон байна. Мөнгөнморьт сум Хэнтий нурууны ай сав дагуу байрладаг, байгалийн үзэсгэлэн бүрдсэн нутаг учир аялал жуулчлал, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэх бүрэн боломжтой гэдгийг нутгийн иргэд хэлж байв.