Үерийн гамшигт өртсөн иргэдэд төрийн зүгээс үзүүлэх тусламж, дэмжлэг хангалтгүй байна
    2018 оны 11 сарын 19 нд
    504cfe8f598e43d858cc7208bc11c541.jpg

    “Хөгжил-шинэчлэл” үндэсний II Баян-Өлгий аймагт үргэлжилж байна. Аяны хүрээнд Баян-Өлгий аймгийн 5 дугаар тойргийн гишүүн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх Ш.Жандос үерт нэрвэгдэж, орон гэргүй болсон 40 гаруй өрхийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, хандив тусламж үзүүлжээ. Энэ оны долдугаар сард Баян-Өлгий аймагт болсон үерийн гамшигт нэрвэгдсэн иргэдэд туслах хандивын аяныг тэрбээр санаачлан эхлүүлсэн юм. Уг аянд түүний найзууд, журмын нөхөд, нутгийн сайн санаат ахан дүүс нэгдэж, чин сэтгэлийн хандив, тусламж үзүүлсэн байна.  Үерт нэрвэгдэж, орон гэргүй болсон айлуудад төрийн зүгээс үзүүлэх дэмжлэг, туслалцаа хангалтгүй байгаа тул цаашид сайн үйлсийн аянаа үргэлжлүүлнэ гэдгээ энэ үеэр илэрхийлжээ.