Бодлогын салбар зөвлөл байгууллаа
    2018 оны 11 сарын 20 нд
    a49398c48b54832d1e73d96a0a5f8332.jpg

    “Хөгжил шинэчлэл” үндсэний II аян Чингэлтэй дүүрэгт энэ сарын 18-нд Гандирс төвд нээлтээ хийлээ. Нээлтийн арга хэмжээнд Чингэлтэй дүүргийн Ардчилсан намын дарга Г.Баярсайхан, улс төрийн зөвлөлийн гишүүн, ҮБХ-ны гишүүн Б.Батбилэг, Дэд дарга П.Мэндсайхан, Б.Батхуяг, ХЭГ-ын дарга Ц.Энхжаргал, ҮБХ-ны гишүүн, хуульч Н.Ариунболд, Ардчилсан намын Хууль зүйн бодлогын зөвлөлийн дарга Д.Оросоо, НИТХ-ын бүлгийн ажилтан Ж.Энхбат, 3, 4, 5, 14 дүгээр үүрийн дарга нар, хоёрдугаар үүрийн гишүүд, дэмжигчид оролцлоо.

     

    Энэ үеэр анхан, дунд шатны гишүүдэд зориулсан сургалт зохион байгуулсан юм. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн Хуулийн бодлогын зөвлөх Д.Оросоо “Үндсэн хуулийн өөрчлөлт” сэдвээр, нийслэлийн Ардчилсан намын ажлын албаны ахлах Ж.Энхбат “Нийслэлийн өнөөгийн тулгамдсан асуудал” сэдвээр, ННХ-ы гишүүн О.Батгэрэл “Хөгжил шинэчлэлийн аян, өнөөгийн нөхцөл байдал” сэдвээр, ҮБХ-ны гишүүн, 63 дугаар тойргийн менежер Н.Санжаа “Хөгжил шинэчлэлийн аяны зорилго, төлөвлөгөө”, “63 дугаар тойргийн 2018 оны ажлын тайлан” сэдвээр тус тус илтгэл, сургалт зохион байгуулжээ. Мөн өдөрлөгийн үеэр үүрийн хурлыг зохион байгуулж, бодлогын салбар зөвлөл байгуулж, хоёрдугаар үүрт шинэ гишүүд элссэн байна.