Зарим гишүүдийг шагнаж, урамшууллаа
    2018 оны 11 сарын 20 нд
    f18aff604e3de1d0e4b1090330da498f.jpg

    "Хөгжил-шинэчлэл” үндэсний II аяны хүрээнд Налайх дүүргийн Ардчилсан нам энэ сарын 18, 19-ний өдрүүдэд гуравдугаар үүрийн гишүүд, дэмжигчиддээ зориулан сургалт зохион байгуулжээ. Сургалтын хүрээнд “Ардчилсан намын Үзэл баримтлал, үйл ажиллагаа, үндсэн дүрмийн шинэчлэл”, “Улс төрийн өнөөгийн нөхцөл байдалд өгөх УИХ-ын дахь АН-ын байр суурь”, “Монгол Улсын гадаад дотоод өр, авлага, төсөв санхүүгийн өнөөгийн байдал, иргэдийн өр төлбөр барагдуулах бодлого зохицуулалт”, “МАН-ын амлалт, ухралт, бодлогын болон үйл ажиллагааны алдаа, сөрөг хүчний хяналт” зэрэг сэдвийн хүрээнд мэдээлэл өгсөн байна.

     

    Сургалтад нийт 100 гаруй гишүүд, дэмжигчид хамрагдсан бөгөөд ҮБХ-ны гишүүн, Налайх дүүргийн Ардчилсан намын дарга М.Дашхүү, ХЭГ-ын дарга О.Ганболд, дүүргийн АЭХ-ны тэргүүн Д.Аззаяа, дүүргийн АЗХ-ны тэргүүн М.Энхтөр, тэргүүлэгч гишүүн Л.Баттүвшин нар оролцжээ. Мөн Ардчиллыг бэхжүүлэх, түгээн дэлгэрүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж зарим гишүүдийг шагнаж, урамшуулсан байна. Тухайлбал, “Ардчилсан ахмадын холбоо”-ны шагнал, “Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо”-ны тэргүүн шагнал болох лиш одон, “Эрх чөлөөний одон”-гоор тус бүр гурван гишүүн буюу нийт есөн хүн шагнуулсан аж. Түүнчлэн “1+1” хөтөлбөрийн хүрээнд шинээр 10 гишүүн элсч, намын батлахаа гардан авчээ. Үүний зэрэгцээ ахмад гишүүдийн гэрээр зочилж, биечлэн уулзсан бөгөөд гарын бэлэг гардуулсан байна.