Эрүүл мэндийн салбарын хөгжлийн бодлогыг хэлэлцэнэ
    2018 оны 11 сарын 21 нд
    7925067692a3c91aa3ae7f53b24aa0ea.jpg


    Ардчилсан намын Эрүүл мэндийн бодлогын зөвлөл  "ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ХӨГЖЛИЙН БОДЛОГО"  сэдвээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулах гэж  байна. Тус хэлэлцүүлэг энэ сарын 27-нд Төрийн ордны Их танхимд зохион байгуулагдах юм. Хэлэлцүүлгийн модератороор Эрүүл мэндийн бодлогын зөвлөлийн дарга Ж.Амарсанаа, гишүүн С.Ламбаа нар ажиллах бөгөөд академич, профессор С.Сонин, АУ-ны магистр, клиникийн профессор Р.Тунгалаг, "Макро эдийн засаг ба эрүүл мэнд" судалгааны төвийн тэргүүн Д.Чимэддагва нар хүндэт зочдоор оролцоно. Хэлэлцүүлгийн үеэр эрүүл мэндийн салбарын хүрээнд бүхий л асуудлыг тооцоо, судалгаатай танилцуулан, санал бодлоо солилцох юм. Хэлэлцүүлэгт аймаг, орон нутгийн төлөөлөл оролцох боломж нээлттэй. Тухайлбал, Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн Ч.Жаргалсайханы санаачлагаар Өмнөговь аймгийн Эрүүл мэнд, хөдөлмөр,  нийгмийн хамгааллын бодлогын хорооны дарга С.Отгончимэг орон нутгийнхаа есөн эмчийн бүрэлдэхүүнтэй оролцох тус хэлэлцүүлэгт оролцох аж.  Дашрамд дурдахад, Ардчилсан нам гишүүн төвтэй, бодлогод суурилсан нам болох зорилтын хүрээнд дэргэдээ 16 бодлогын зөвлөл байгуулан ажиллаж байна.