Залуус шударга ёс, эрх чөлөө, үнэт зүйлсийн талаар ярилцана
    2018 оны 11 сарын 21 нд
    802e1af7595bea0eb25f2d9899458863.jpg

    Шинэ үеийн төлөөлөл болсон залуус эрх чөлөө, шударга ёсны үзэл санаа, зарчмын талаар ярилцах гэж байна. Монгол Улсын Үндсэн хуульд тунхагласан нийгмийн үнэт зүйлсээ сэргээн хэлэлцэх, тодруулж өнгөлөх, тулгарч буй сорилтуудад үнэт зүйлсийнхээ хүрээнд шийдэл эрэлхийлэх цаг болсон хэмээн үзэж, хэсэг залуус нэгдэж,  санал бодлоо хуваалцан, нийгмийн хэлэлцүүлэгт хувь нэмрээ оруулахаар энэхүү  арга хэмжээг зохион байгуулж байгаа аж.  "Үнэт зүйл-сорилтууд" арга хэмжээ  энэ сарын 28-нд "Монголын хүүхдийн ордон"-д 17.30 цагт зохион байгуулагдана. Залуусын бэлдсэн илтгэлийг сонсч, үзэл бодлоо нээлттэй хуваалцаж, үнэт зүйлээ тодорхойлохыг хүсвэл тэдэнтэй нэгдээрэй. Тасалбарын үнэ 20 мянган төгрөг бөгөөд өнөөгийн нийгэмд хамгийн ихээр үгүйлэгдэж буй шударга ёс, ёс зүйн талаар үзэл бодлоо талаар нээлттэй санал бодлоо солилцох боломжтой.