"Хөгжил-шинэчлэл" үндэсний II аян Өмнөговь аймагт үргэлжилж байна
    2018 оны 11 сарын 21 нд
    b0ff83fa90be7f1ba0cd92bb4db468be.jpg

    Ардчилсан нам "Хөгжил-шинэчлэл" үндэсний II аян Өмнөговь аймагт үргэлжилж байна. Анхан, дунд шатны гишүүдээ сонсох, оролцоог нь нэмэгдүүлэх, идэвхжүүлэх зорилгоор зохион байгуулагдаж буй энэ удаагийн аяны хүрээнд Ардчилсан намын ҮБХ-ны гишүүд, нийт гишүүддээ хүрч ажиллах юм. Өмнөговь аймгийн Ханхонгор суманд зохион байгуулагдсан аяны үеэр намын шинэчлэлийн хүрээнд хийгдэж буй ажлуудаа танилцуулж, гишүүдийнхээ саналыг сонссон байна. Ардчилсан намын ҮБХ-ны гишүүд Өмнөговь аймгийн бүх сум, багт хүрч, гишүүд, дэмжигчдийг үгийг сонсч, тэднийг идэвхжүүлэх, оролцоог нь нэмэгдүүлэх чиглэлд анхаарч ажиллана гэлээ.