Сэлэнгэ аймагт "Жинхэнэ ЖДҮ" үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдлаа
    2018 оны 11 сарын 21 нд
    67cd5f8a2bf2896062dddc743a50f578.jpg

     

    "Хөгжил шинэчлэл" үндэсний II аян Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд нээлтээ хийлээ.  Энэ удаагийн аян "Гишүүдээ сонсъё" уриан дор зохион байгуулагдаж байгаа бөгөөд  Ардчилсан намын ҮБХ-ны гишүүд нийт гишүүд, дэмжигчддээ хүрч ажиллан, цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч, санал бодлоо солилцож байна. Уулзалтын үеэр намын анхан, дунд шатны гишүүд орон нутагт тулгамдаад буй асуудлын талаар санал, бодлоо илэрхийлсэн юм. Тухайлбал, орон нутагт ажлын байр хүрэлцээгүйн дээр малчид бэлчээргүй болж байгааг хөндлөө. Учир нь Сэлэнгэ аймаг газар, тариалангийн бүс нутаг тул малчид, тариаланчдын харилцааг зохицуулах төрийн бодлого зайлшгүй дутагдаж байгааг хэлж байв. Мөн аяны хүрээнд Сэлэнгэ аймгийн АЭХ-оос "Сэтгэлийн хүч" хандивын аяныг эхлүүлж,  намын үйлдвэрлэгч гишүүдийн бүтээгдэхүүнийг дэлгэсэн "Жинхэнэ ЖДҮ" үзэсгэлэн худалдааг зохион байгуулжээ.