Шинэ гишүүд батлахаа гардлаа
    2018 оны 11 сарын 23 нд
    148e6bd93a391878cf7cfb08ae2195c7.jpg

    "Хөгжил шинэчлэл" үндэсний II аян Налайх дүүрэгт үргэлжилж байна. Аяны хүрээнд энэ сарын 21, 22-ны өдрүүдэд тус дүүргийн хоёрдугаар үүрийн гишүүд, дэмжигчдэд зориулан “Ардчилсан намын Үзэл баримтлал, үйл ажиллагаа, үндсэн дүрмийн шинэчлэл”, “Улс төрийн өнөөгийн нөхцөл байдалд өгөх УИХ-ын дахь АН-ын байр суурь”, “Монгол Улсын гадаад дотоодын өр, авлага, төсөв санхүүгийн өнөөгийн байдал, иргэдийн өр төлбөр барагдуулах бодлого зохицуулалт”, “МАН-ын амлалт, ухралт, бодлогын болон үйл ажиллагааны алдаа, сөрөг хүчний хяналт” сэдвийн хүрээнд сургалт зохион байгуулж, мэдээлэл өгсөн байна.

     

    Сургалтыг Үндсэн дүрмийн салбар хорооны нарийн бичгийн дарга н.Мэндбаяр, Налайх дүүргийн “Ардчилсан залуучуудын холбоо”-ны тэргүүн М.Энхтөр, тэргүүлэгч гишүүн Л. Баттүвшин нар зохион байгуулжээ. Сургалтад 86 гишүүн дэмжигчид хамрагдсан бөгөөд Ардчилсан намын санхүүгийн албаны дарга Ч.Чулуунчимэг, Налайх дүүргийн Ардчилсан намын хорооны ХЭГ-ын дарга О.Ганболд, ААХ-ны дарга Ж.Лайгүй, АЭХ-ны тэргүүн Д. Аззаяа, АЗХ-ны тэргүүн М.Энхтөр, тэргүүлэгч гишүүн Л. Баттүвшин нар оролцож, мэдээлэл өгчээ. Мөн Ардчиллын ахмад гишүүн, АЭХ-ны тэргүүн шагнал Лиш одон, “Эрх чөлөөний одон” Тэргүүний залуу медалиар тус бүр нэг гишүүн шагнуулсан байна. Түүнчлэн аяны хүрээнд “1+1” хөтөлбөрийн хүрээнд шинээр 11 гишүүн элсч, намын батлахаа гардлаа.