ЖДҮХС-ийн асуудлаар иргэд байр сууриа илэрхийллээ
    2018 оны 11 сарын 23 нд
    ddb13009aab29d51912e3239a218d024.jpg

    "Хөгжил-шинэчлэл" үндэсний II аян Өмнөговь аймгийн Булган, Цогт-Овоо сумдад үргэлжиллээ.  Булган  сумын Ардчилсан намын хороо энэ сарын  15-19-ний өдрүүдэд малчин өрхүүдээр явж,  гишүүдийнхээ бүртгэлийг шинэчилж, мэдээлэл хүргэсэн байна. Мөн энэ сарын 20-нд сумын төвийн иргэдийг хамруулсан уулзалт зохион байгуулжээ.  Уулзалтын үеэр иргэд УИХ-ын ёсзүйгүй байдал, эрх баригчдын бодлогын алдаа, ЖДҮХС-ийн луйвар, Улаанбаатар-Даланзадгад чиглэлийн авто зам, намчирхал, ажлын байр зэрэг асуудлыг хөндөж, санал бодлоо илэрхийлсэн байна. "Хөгжил-шинэчлэл" үндэсний II аяны хүрээнд намын зарим гишүүдийг шагнаж, урамшуулсан бөгөөд  спортын тэмцээн уралдаан зохион байгуулж,  гишүүдийнхээ идэвх оролцоонд тулгуурласан олон үйл ажиллагааг сумдад амжилттай зохион байгуулжээ.