Хэнтий аймгийн аварга шалгаруулах "Адуучин-2018" тэмцээн болно
    2018 оны 11 сарын 23 нд
    978d8a1db9849d8786cc83b6b73369d4.jpg

    "Хөгжил-шинэчлэл" үндэсний II  аян Хэнтий аймгийн Баян-Овоо, Баянмөнх, Дархан, Батноров, Хэрлэн сумд болон Тахилгат, Бэрх тосгонд амжилттай зохион байгуулагдлаа. Аяны хүрээнд гишүүд, дэмжигчдийнхээ идэвх, оролцоог нэмэгдүүлэх олон арга хэмжээ зохион байгуулж байгаа аж. Тухайлбал, ирэх сарын 7-нд Хэнтий аймгийн Биндэр сумын ЗДТГ, "Адуучдын холбоо", аймгийн Ардчилсан намын хороотой хамтран "Адуучин" тэмцээнийг зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Үүний зэрэгцээ малчин өрхүүдээр зочилж, гишүүд, дэмжигчдийн санал бодлыг сонссон байна. Иргэд эрх баригчдын увайгүй үйлдэлд хамгийн ихээр дургүйцэж байгаагаа илэрхийлээд одоогийн парламентын гишүүд шиг ёсзүйгүй хүмүүс үзээгүй гэлээ. Түүнчлэн шатахууны үнэ нэмэгдэхийн хэрээр орон нутгийн иргэдийн амжиргааны зардал өсч, амьдрахад хүнд болж байгааг хэлж байна. Учир нь хот хоорондын зорчих тээврээс эхлээд өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж, хүүхдийн 20 мянган төгрөгөөс өөр орлогогүй өрхийн тоо өдөр ирэх тусам нэмэгдэж байгаа аж. Мөн бэлчээрийн даац хэтэрснээс болж малчдын хооронд зөрчил үүсч байгааг хэлээд Хэнтий аймгийг түшиглэн бүсийн хэмжээнд үйл ажиллагаа явуулах хүчин чадалтай малын гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэр барих шаардлагатай гэв.