Аяны хүрээнд дөрвөн төрлийн судалгаа авахаар төлөвлөжээ
    2018 оны 11 сарын 27 нд
    67346e108ac112d559fe8fdac4eaca4d.jpg

    “Хөгжил-шинэчлэл” үндэсний II аян Баянхонгор аймгийн Баянлиг, Заг, Галуут сум, Шаргалжуут наймдугаар багуудад зохион байгуулагдлаа. Аяны хүрээнд аймгийн нийт өрхийн 60 гаруй хувьд хүрч ажиллахаар төлөвлөсөн бөгөөд гишүүдийн идэвх, оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна. Түүнчлэн аяны хүрээнд гишүүдийн бүртгэл, судалгааг сайжруулах зорилгоор дөрвөн төрлийн судалгаа авч байгаа аж. Ардчилсан намын ҮБХ-ны гишүүд болон бусад холбогдох хүмүүс сумдад ажиллаж, иргэдэд нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдлын талаар мэдээлэл өгч, санал бодлыг нь сонсч байна.