"Андууд лиг" Өмнөговь аймагт зохион байгуулагдлаа
    2018 оны 11 сарын 27 нд
    feeb19ebdfbb697b588ba34583d4fd88.jpg

    “Хөгжил-шинэчлэл” үндэсний II аян Өмнөговь аймгийн Хүрмэн, Ноён сумдад үргэлжиллээ. Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн Р.Бадамжунай Ноён суманд ажилласан бөгөөд уулзалтын үеэр тус суманд үйл ажиллагаа явуулж буй “Терра Энержи” компани байгаль орчинд хохирол учруулж, малын бэлчээрийг сүйдэлж байгааг малчид анхаарууллаа. Хүнд даацын машинууд байнга зорчдогоос болж хөрс эвдэрч, тоосжилт ихэссэн талаар малчид ярьж байгаа юм. Тиймээс сум, орон нутгийн удирдлагууд болон уул уурхайн компаниуд нийгмийн хариуцлагын хүрээнд байгаль орчны асуудалд анхаарал хандуулах шаардлагатай гэлээ. Түүнчлэн эрх баригчид бодлогын ажил хийхгүй, эрх мэдлээ булаалдаж байгаад харамсч байгаагаа иргэд илэрхийлжээ.

     

    Хүрмэн суманд болсон уулзалтын үеэр намын анхан, дунд шатны гишүүдээ чадавхжуулахад анхаарах шаардлагатай байгааг санууллаа. Аяны хүрээнд уулзалтуудаас гадна анхан, дунд шатны гишүүд, дэмжигчдийг идэвхжүүлэх хүрээнд шат дараалсан арга хэмжээнүүдийг зохион байгуулж байгаа юм. Тухайлбал, Өмнөговь аймагт спортын дөрвөн төрөлт тэмцээн зохион байгуулагдлаа. Тэмцээнд нийт 300 гаруй залуус оролцож, хурд хүч, авхаалж самбаагаа сорьжээ. Шалгарсан шигшээ багууд орон нутгаа төлөөлж “Андууд лиг” улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох юм.