Үлийн цагаан оготно олширсноос бэлчээргүй болжээ
    2018 оны 11 сарын 27 нд
    aa18ecc0fe073f370ceb9a2a0aa10606.jpg

    “Хөгжил-шинэчлэл” үндэсний II аяны хүрээнд ҮБХ-ны гишүүн, Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан, Төв аймгийн намын хорооны ХЭГ-ын дарга Ш.Ганхуяг, Ардчилсан намын Бүртгэл судалгаа, мэдээллийн хэлтсийн дарга Д.Баянмөнх нарын холбогдох албаны хүмүүс Төв аймагт ажиллалаа. Аяны хүрээнд Төв аймгийн Мөнгөнморьт, Баянжаргалан, Баян, Баяндэлгэр, Эрдэнэ сумдад ажилласан бөгөөд иргэдтэй уулзаж, нийгэм эдийн засгийн өнөөгийн байдлын тухай бодит мэдээлэл өгч, санал бодлыг нь сонслоо. “Гишүүдээ сонсъё” уриан дор зохион байгуулагдаж буй энэ удаагийн аяны хүрээнд намын удирдлагууд орон нутагт ажиллаж, жирийн малчид, иргэдийн амьдрал, нөхцөл байдлыг дэргэдээс нь харж, үгийг нь сонсч байгаад талархалтай хандаж байгаагаа илэрхийллээ.

     

    Уулзалтын үеэр иргэд орон нутаг дахь уул уурхайн хууль бус үйл ажиллагаа, олборлолт, байгаль орчны асуудал, малын бэлчээр, цөлжилтийн асуудлыг хөндлөө. Тухайлбал, Төв аймгийн Баянжаргалан суманд үлийн цагаан оготно олширсноос үүдэж хөрсний бүтэц эвдэрч, хурдацтай цөлжиж, малын хамар хатгах өвсгүй болсон гэв. Мөн тус сумын нутаг дахь ил уурхайн ус хальснаас болж хүн, мал эндэх болжээ. Тиймээс сумын намын хорооны тэргүүлэгчидээ сонгож, гишүүдээ бодлогын салбар хороонд хуваан ажиллахаар шийдвэрлэлээ. Бодлогын салбар зөвлүүдэд хуваагдан ажилласнаар орон нутагт тулгамдаад буй асуудлыг гарц шийдлийг хамтдаа эрэлхийлж, шийдвэрлэхэд дөхөм болох юм.