Залуусын манлайллыг дэмжиж ажиллана
    2018 оны 11 сарын 30 нд
    4fed8ca6cc8347f8d39e17aedb8cb6ad.jpg

    "Хөгжил, шинэчлэл" үндэсний II аян Хэнтий аймгийн Баянхутаг, Дэлгэрхаан, Бор-Өндөр, Цэнхэрмандал, Мөрөн  сумдад үргэлжилж, гишүүд, дэмжигчдийн санал, бодлыг сонслоо. Баянхутаг суманд болсон уулзалтын үеэр тус сумын иргэн Г.Энхбат "Бид улстөр, нийгэм, эдийн засгийн  талаарх мэдээллийг  тухай бүрт авч, түүнийгээ түгээх үүрэгтэй хүмүүс гэж боддог. Зарим гишүүд мэдээлэлгүйгээсээ болж буруу мэдээллийг засч, залруулж чадахгүйд хүрдэг тал бий.  Би багийн Засаг даргаар 12, сумын Засаг даргаар найман  жил ажилласан. Эргүүлээд санахад өөрийнхөө хийсэн ажлыг чамлах үе бий.  Харин залуус та нар битгий алдаа гаргаарай. Үүний тулд анхан, дунд шатны гишүүдээ чадавхжуулах, бодит мэдээллээр хангах нь чухал. Энэ удаагийн аяныг цагаа олсон, ач холбогдолтой ажил болсон гэж үзэж байгаа.  Бид нутгийн залуу боловсон хүчнээ чадавхжуулахад анхаарч ажиллана" гэв. Мөрөн суманд болсон уулзалтын үеэр Ардчилсан намын бүх шатанд залуу үе манлайлан ажиллаж байгаа нь шинэчлэлийн нэг хэлбэр төдийгүй   хүн бүхэнд нээлттэй нам болсны илэрхийлэл гэлээ. Түүнчлэн намын жирийн гишүүдийн дуу хоолой, санал бодлыг намын бодлого, мөрийн хөтөлбөрт тусгах  боломжтой болсонд талархаж байгаагаа илэрхийлэв.