"Хөгжил-шинэчлэл" үндэсний II аян Дорноговь аймагт үргэлжилж байна
    2018 оны 11 сарын 30 нд
    ff935099a9d50e600c2bdf56666d9256.jpg

    "Хөгжил, шинэчлэл" үндэсний II аян Дорноговь аймагт үргэлжилж байна. Аяны хүрээнд  Дорноговь аймгийн Замын-Үүд  сумын  гишүүд, дэмжигчдийг хамруулсан  уулзалт зохион байгуулж, Дорноговь аймгийн намын дарга Ц.Гантулга тэргүүтэй хүмүүс ахмад гишүүдийн гэрт зочилж, хүндэтгэл үзүүлжээ.  Мөн Дорноговь аймгийн АЭХ-ны тэргүүн Д.Гантогтох  эмэгтэйчүүдтэй тусгайлан уулзаж,  санал бодлыг нь сонсч, харилцан мэдээлэл солилцсон байна. Замын-Үүд суманд зохион байгуулагдсан арга хэмжээнд Дорноговь аймгийн Ардчилсан намын дарга, ҮБХ-ны гишүүн Ц.Гантулга, ҮБХ-ны гишүүн Ч.Эрдэнэбат, аймгийн намын ХЭГ-ын дарга Б.Төмөрхуяг, Дорноговь аймгийн АЭХ-ны тэргүүн Д.Гантогтох, улстөрийн ажилтан  Б.Саранчимэг нар оролцож, гишүүд, дэмжигчдэд улстөр, нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаарх бодит мэдээллийг хүргэсэн аж.