Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Ардчилсан намын даргаар Х.Батцэнгэл сонгогдлоо
    2018 оны 11 сарын 30 нд
    505763fd0499910be7a5f55df3f9c193.jpg

    "Хөгжил шинэчлэл" үндэсний II аян Сэлэнгэ аймгийн Хүдэр, Ерөө, Зүүнбүрэн, Сайхан, Цагааннуур, Түшиг  сумд болон Дулаанхаан тосгонд амжилттай зохион байгуулагдлаа. Аяны хүрээнд Ерөө суманд Улс тунхагласны ойн өдрийг тохиолдуулан хүүхэд, залуусын дунд  үндэсний бөхийн барилдаан, шагайн харваан тэмцээн зохион байгуулсан аж.  Түүнчлэн Сайхан суманд зохион байгуулагдсан уулзалтын  үеэр 27 дугаар тойргийн ҮБХ-ны гишүүн Л.Ганзориг "Ардчилсан намын үзэл баримтлал", Сэлэнгэ аймгийн Ардчилсан намын ХЭГ-ын  дарга Д.Энхзаяа "Ардчилсан намын Үндсэн дүрэм", аймгийн ААХ-ны Дэд дарга Х.Дамдин "ААХ-ны дүрэм" сэдвээр тус тус мэдээлэл өгсөн байна. Үүний зэрэгцээ аяны хүрээнд зарим сумдын Ардчилсан намын даргыг сонгожээ. Тухайлбал, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Ардчилсан намын даргаар Х.Батцэнгэл, Цагааннуур сумын намын даргаар н.Мэндболд нар тус тус сонгогджээ. "Хөгжил-шинэчлэл" үндэсний II аяны хүрээнд 27 дугаар тойргийн ҮБХ-ны гишүүн Л.Ганзориг, Ц.Амараа нар Зүүнбүрэн, Цагааннуур, Түшиг сумдын намын гишүүдтэй уулзалт зохион байгуулж, санал бодлыг нь сонсч, нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгсөн байна.