Үндсэн дүрэм зөрчсөн Ж.Батзандан, Л.Болд, Д.Мурат нарт хариуцлага тооцлоо
    2018 оны 12 сарын 03 нд
    bf59d4759972d40cf5b2739870a664f9.jpg

    Ардчилсан намын  Үндсэн дүрмийн хорооны тогтоол, шийдвэрийг өнөөдөр /2018.12.03/ танилцууллаа. Үндсэн дүрмийн хорооны шийдвэрээр Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Д.Мурат нарт Үндсэн дүрмийн III бүлгийн зарим заалтуудыг зөрчсөн тул сахилгын шийтгэл ногдуулж байгаагаа мэдэгдсэн юм. Тодруулбал, УИХ-ын гишүүн Л.Болд, Д.Мурат нарыг Ардчилсан намаас нэр дэвших эрхийг дөрвөн жилээр, УИХ-ын гишүүн Ж.Батзанданг намын гишүүнчлэлээс дөрвөн жилийн хугацаатай хасч байгаагаа мэдэгдэв. Хэдхэн хоногийн өмнө Ардчилсан намын Улстөрийн зөвлөл хуралдаж, ЖДҮ болон олон тэрбумын авлигын хэрэгт холбогдсон У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газарт хариуцлага тооцох байр сууриа илэрхийлээд байсан билээ.