Өмнөговь аймгийн иргэн Ц.Мөнхбатад иж бүрэн гэр бэлэглэлээ
    2018 оны 12 сарын 11 нд
    5e1d47dc9d9c0bb181cd250ae3b91562.jpg

    Өмнөговь  аймгийн Гурвантэс сумын Баясах багийн малчин Ц.Мөнхбатын гэрт энэ  сарын 2-нд гал гарч, орон гэргүй болжээ. Гал гарах үеэр  Ц.Мөнхбатын хүүхдүүд нь тоглолт үзэхээр явсан байсан аж. Хэдийгээр  гэр бүлээрээ эсэн мэнд байгаа ч өмссөн хувцаснаасаа өөр зүйлгүй үлдсэн тэдэнд журмын нөхөд нь тусламжийн гараа сунгасан байна.  Ардчилсан намын жирийн гишүүн Ц.Мөнхбатын гэр бүлд  ҮБХ-ны гишүүн Б.Бадраа  иж бүрэн таван ханатай гэр бэлэглэсэн юм. Ц.Мөнхбатын гэр бүл идэр есийн хүйтнээс урьтаж орон гэртэй болсондоо  баяртай байгаагаа илэрхийлээд, намын гишүүдийнхээ цаашдын үйл хэрэгт амжилт хүслээ.  Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай !!!