"Тогтвортой Ардчилалд залуусын оролцоо ба манлайлал" сэдэвт сургалт үргэлжилж байна
    2018 оны 12 сарын 13 нд
    3c87d3862dbb8c57872fc2cde1b782fc.jpg

     

     

    "Тогтвортой Ардчилалд залуусын оролцоо ба манлайлал" сэдэвт олон улсын "ИМПАКТ-4"  сургалт  АНУ-ын Вашингтон хотноо үргэлжилж байна. Сургалтад хамрагдаж буй залуус  АНУ-ын Конгрессын төлөөлөгчдийн танхимын гишүүн, төлөөлөгчдийн танхимын Ардчиллын түншлэлийн дарга Давид Прайс  нартай тус тус уулзаж, ардчилсан нийгмийн хөгжлийн явцад залуусын оролцоо, манлайллын асуудлаар санал солилцжээ. Түүнчлэн  АНУ-ын Конгрессын төлөөлөгчдийн танхимын гишүүн, Конгресс дахь Монголын бүлгийн хамтран даргалагч Дон Яанг,  АНУ-ын Конгрессын төлөөлөгчдийн танхимын гишүүд, Конгресс дахь Монголын бүлгийн хамтран даргалагч Дина Тайтус нартай  уулзаж, санал солилцсон байна. Үүний зэрэгцээ сургалтын баг "Дэлхийн хэвлэлийн хүрээлэн"-д зочилжээ.