"Хөгжил-шинэчлэл" аян Зуунмод суманд үргэлжиллээ
    2018 оны 12 сарын 21 нд
    1c56d0fe5dee50d4e0e1e1638142c185.jpg

    "Хөгжил-шинэчлэл" үндэсний  II аяны хүрээнд Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан, 28 дугаар тойргийн ҮБХ-ны гишүүд тэргүүтэй хүмүүс Төв аймгийн Зуунмод суманд ажиллалаа. Зуунмод суманд үйл ажиллагаа явуулдаг ЖДҮ-чдийн төлөөлөл болон иргэдтэй уулзаж, санал бодлыг нь сонссон байна. Эрх баригчдын хагарал, тэмцэл төрийн ажлыг гацааж, үр дүнд нь иргэд ажил, амьдралаараа хохирч байгааг уулзалтын үеэр хэлж байлаа. Зуунмод суманд зохион байгуулсан уулзалтад 100 гаруй иргэд оролцож, санал бодлоо илэрхийлсэн юм. ЖДҮ-чид байр, газраа барьцаалах зэргээр амьдралаараа дэнчин тавьж байж арай ядан 5-10 сая төгрөг ЖДҮХС, банкнаас авдаг. Гэтэл улстөрчид үйлдвэрлэгчдэд зориулсан мөнгөнөөс тэрбумаар нь луйвардсаныг эсэргүүцэж байгаагаа ч илэрхийлж байлаа. Төв аймгаас гурван удаа сонгогдсон УИХ-ын дарга М.Энхболдыг сум, орон нутгаа хөгжүүлэх чиглэлд юу ч хийгээгүйг онцлоод, дахиж боломж олгохгүй гэдгээ ч хэлж байсан юм. Түүнчлэн Ардчилсан намын удирдлагуудыг сонгуулийн бус цагаар иргэдтэйгээ уулзаж , санал бодлыг нь сонсч байгаад  талархаж байгаагаа илэрхийлээд цаашид залуу боловсон хүчнийг мэргэшүүлэхэд анхаарал хандуулах шаардлагатай гэв.