Сагсай сумын зарим иргэдийг шагнаж, урамшууллаа
    2018 оны 12 сарын 24 нд
    3f006fef645bc3d1b6cb58bef84ac817.jpg

    "Хөгжил-шинэчлэл" үндэсний II аян Баян-Өлгий аймгийн Алтанцөгц, Бугат,  Цэнгэл, Дэлүүн, Баяннуур, Сагсай сумдад үргэлжилж, иргэдийн санал бодлыг сонсчээ. Уулзалтад Баян-Өлгий аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Ардчилсан намын дарга Е.Зангар, ҮБХ-ны төлөөлөгч Е.Аxмурат, Ш.Булган-Эрдэнэ, Б.Бейсен, ХЭГ-ын дарга А.Байганат нарын холбогдох албаны хүмүүс оролцож, нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдлын талаар мэдээлэл өгч, эрх баригчдын бодлого, шийдвэрийн талаар санал солилцсон байна. Баян-Өлгий аймгийн Сагсай суманд зохион байгуулагдсан уулзалтад 100 гаруй иргэн оролцож, санал бодлоо илэрхийлсэн бөгөөд ардчиллыг бэхжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж 20 гаруй гишүүнийг шагнаж, урамшуулжээ. Түүнчлэн "Хөгжил-шинэчлэл" II аяны хүрээнд Бугат  сумын 40 гаруй айл, өрхөд түлээ зэрэг хэрэгцээт зүйлсийг нь өгсөн байна.