"Хөгжил-шинэчлэл" үндэсний II аян энэ сарын 27-нд хаалтаа хийнэ
    2018 оны 12 сарын 25 нд
    02731e19e90f128a85f496ed4d9c0a3b.jpeg

    "Хөгжил-шинэчлэл" үндэсний II аян "Гишүүдээ сонсъё" уриан дор амжилттай зохион байгуулагдаж, энэ сарын 27-нд "Блю скай" зочид буудлын хурлын танхимд хаалтаа хийх гэж байна. Арга хэмжээнд Ардчилсан намын удирдлагууд, аяныг зохион байгуулагчид оролцож, аяны тайланг  танилцуулж, мэдээлэл өгөх юм. Ардчилсан намын шинэчлэлийн бодлогын хүрээнд намын бодлого, үйл ажиллагаа, нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар бодит мэдээлэл хүргэх, жирийн гишүүд, дэмжигчид, иргэдийн санал, бодлыг сонсох зорилгоор "Монголоо сонсъё", "Хөгжил-шинэчлэл" үндэсний аяныг орон даяар амжилттай зохион байгууллаа. Дашрамд дурдахад, "Монголоо сонсъё" нэгдүгээр аян нийт 32 хоног үргэлжилж, ҮБХ-ны гишүүд Монгол орны 21 аймаг 330 сум, нийслэлийн есөн дүүргийн 474 анхан шатны нэгжид хүрч ажиллажээ.