Намын гишүүдийн татвараа төлөх дансны дугаарыг баталгаажууллаа /Завхан аймаг/
    2018 оны 12 сарын 25 нд
    903eccde5defdbc2115f8158db4cb06d.jpg

    Ардчилсан намын IX  их хурлын 2018 оны арванхоёрдугаар сарын 05-ны өдрийн IV тогтоолын 3.2-т заасны дагуу намын гишүүдийн татвар төвлөрүүлэх сум, дүүргийн Ардчилсан намын хорооны дансны дугаарыг намын даргын 2018 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдрийн А/50  тоот тушаалаар баталгаажууллаа. Ардчилсан намын Үндсэн дүрмийн наймдугаар бүлгийн 8.3.1.2-т заасны дагуу намын гишүүд нь 2019 оны гишүүний татвараа 2018 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн дотор сум, дүүргийн Ардчилсан намын хороодын дансанд төлсөн байна. Намын гишүүд ийнхүү Үндсэн дүрэмд заасан хугацаанд татвараа төлснөөр 2019 онд явагдах Дотоод сонгуульд өгөх саналын эрх нь нээгдэнэ.