Эмгэнэл
    2018 оны 12 сарын 25 нд
    6619491d5a03500dbff69d2492340793.jpg

    Даваасамбуугийн Баттогтох нь 1974 онд Булган аймгийн Бугат суманд төрсөн. Бага наснаасаа эцэг, эхээ дагалдан  мал маллах арга ухаанд суралцжээ. Тэрээр 1982-1990 онд Бугат сумын найман жилийн сургуульд суралцаж төгссөн бөгөөд 1990 оноос хувиараа мал аж ахуй эрхэлж, 2008 онд "Өгөөмөр" малчны бүлэг байгуулан ахлагчаар ажиллан, сүүний чиглэлийн үнээний ферм байгуулжээ.  Улмаар 2014 оноос "Бугадүдрилинг" компанийг үүсгэн байгуулж, захирлаар ажиллаж байв.  Д.Баттогтох нь Бугат сумын ард олныхоо итгэл, хүндлэлийг хүлээсэн нэгэн байсан төдийгүй ИТХ-ын тэргүүлэгчээр  хоёр дахь удаагаа сонгогдон ажилласан, тэргүүний залуусын нэг байлаа. Бидний хайрт нөхөр Д.Баттогтох таны хичээнгүй зан чанар, хөдөлмөр зүтгэл, тусч сайхан сэтгэл үүрд биднийхээ сэтгэл зүрхэнд мөнхрөн үлдэх болно. 

     

    БУЛГАН АЙМГИЙН БУГАТ СУМЫН ИТХ, ТЭРГҮҮЛЭГЧИД