Баянгол дүүргийн АЭХ-ны VII дунд хурал боллоо
    2019 оны 01 сарын 18 нд
    8dd87747cd673a2c4495580d81558754.jpg

    Баянгол дүүргийн "Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо"-ны VII дунд хурал өнөөдөр /2019.01.18/  боллоо. VII дунд хурлаар намын дүрмийн шинэчлэлийн талаар хэлэлцэж, 2019 онд хийгдэх ажлын төлөвлөгөөг хэлэлцсэн юм. Өнгөрсөн 2018 онд Баянгол дүүргийн хэмжээнд эмнэлэг, сургууль, цэцэрлэг зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажлууд хийгдсэн байдаг. Эдгээр ажлын үргэлжлэл болсон бүтээн байгуулалт үргэлжилж, Эмэгтэйчүүдийн байгууллага нийгмийн тулгамдсан асуудлуудад чиглэсэн бодлого шийдвэрүүдийг гаргаж ажиллахаа хурлын үеэр хэлж байсан юм.