Мэндчилгээ
    2019 оны 02 сарын 18 нд
    097955560fdf2060a0a158c91e38cce8.jpg

    Монголын ардчиллын нэн шинэхэн түүхийн хуудсыг нээж, Монголын Ардчилсан Холбооны анхдугаар их хурал хуралдсан түүхэн өдрийн баярын мэндчилгээг өргөн дэвшүүлье.


    Монголын ард түмний өргөн дэмжлэг, итгэл найдвараар өндийн боссон Цагаан морин жилийн Ардчилсан хувьсгалын анхдагчид, Ардчилсан хувьсгалын зүтгэлтнүүд, Ардчиллын үнэт зүйлсийг Монгол орондоо түгээн дэлгэрүүлэх, хамгаалах, хөгжүүлэх итгэл сэтгэл тээж яваа бүх хүмүүст Монголын Ардчиллын голомтыг тууштай, итгэлтэй бадраасаар ирсэн Ардчилсан намын гишүүд, дэмжигчдийнхээ нэрийн өмнөөс чинь сэтгэлийн баяр хүргэж, сайн сайхныг хүсэн ерөөе.


    Өдөр бүр, цаг ямагт сорилт, бэрхшээлтэй учирч, даван туулж ирсэн Монголын ардчиллын үйл хэрэг бэхжиж, олон түмний итгэл дэмжлэгийг хүлээхийн төлөө бидний хамтын ажиллагаа, итгэлцэл бэхжин хөгжинэ гэдэгт итгэл төгс байна.

     

    УИХ-ЫН ГИШҮҮН,


    АРДЧИЛСАН НАМЫН ДАРГА


    СОДНОМЗУНДУЙН ЭРДЭНЭ