Баянгол дүүргийн АЭХ-ны санаачлагаар сайн үйлсийн аян зохион байгууллаа
    2019 оны 02 сарын 20 нд
    ac03cbc16fcb1ff220d4fb06df73c811.jpg

    Баянгол дүүргийн "Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо"-ны санаачлагаар хүнд өвчнөөр шаналж буй иргэдэд  туслах  сайн үйлсийн аяныг зохион байгууллаа.  Хүнд өвчнөөр шаналж буй иргэдийн сэтгэл санааг дэмжих, урам зориг өгөх зорилгоор эхлүүлсэн энэхүү сайн үйлсийн аян 2008 оноос уламжлал болгон зохион байгуулагдаж байгаа юм. Аяны хүрээнд өмнө нь Баянгол дүүргийн хүнд өвчтэй иргэдэд тусламж үзүүлдэг байсан бол энэ удаад нийслэлийн есөн дүүргийн иргэдийг хамруулжээ. Монгол Улсын хэмжээнд хорт хавдар зэрэг хүнд өвчнөөр шаналж буй иргэд маш олон байгаа ч Баянгол дүүргийн АЭХ-ны бүсгүйчүүд энэ удаад өөрсдийн нөөц, бололцоонд тулгуурлан нийслэлийн есөн дүүргээс хүсэлт ирүүлсэн 11 иргэнд мөнгөн тусламж үзүүлсэн байна. Энэ удаагийн сайн үйлсийн аянд хандив өргөсөн Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн н.Ганболдод талархаж байгаагаа тус арга хэмжээнд оролцсон иргэд илэрхийллээ.