"Ахмад үеэ сонсъё" аян Өмнөговь, Хэнтий, Дорнодод үргэлжиллээ
    2019 оны 03 сарын 04 нд
    2f45c996457048361ac2501c1d6fbc01.jpg

    “Ардчилсан Оюутны холбоо” Монгол Улсын 21 аймаг, есөн дүүрэгт “Ахмад үеэ сонсъё” аяныг эхлүүллээ. Тус аяныг Ардчилсан намын салбар хороодтой цаашдын хамтын ажиллагааг сайжруулах, ирээдүйд, хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнүүдэд санал солилцох, гишүүд дэмжигчдийг идэвхжүүлэх, ахмад үе, дунд үе, залуу үеийнхний хоорондын уялдаа холбоог сайжруулах зорилгоор зохион байгуулж байгаа юм. Мөн аяны хүрээнд Ардчилсан намын Үзэл баримтлалыг танилцуулах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор сургалт зохион байгуулж байна. “Ахмад үеэ сонсъё” аян Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Говьсүмбэр, Дорноговь, Өмнөговь  аймгуудад амжилттай зохион байгуулагдсан бол энэ сарын 4-8-ны өдрүүдэд Өмнөговь, Дундговь, Төв, Дархан, Сэлэнгэ аймгуудад зохион байгуулахаар төлөвлөжээ.