“Ахмад үеэ сонсъё” аян Өвөрхангай, Баянхонгорт үргэлжилнэ
    2019 оны 03 сарын 11 нд
    74baec950cdca9db01ec9fa89a1541e4.jpg

    “Ардчилсан Оюутны холбоо” Монгол Улсын 21 аймаг, есөн дүүрэгт “Ахмад үеэ сонсъё” аяныг эхлүүллээ. Тус аяныг Ардчилсан намын салбар хороодтой цаашдын хамтын ажиллагааг сайжруулах, ирээдүйд, хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнүүдэд санал солилцох, гишүүд дэмжигчдийг идэвхжүүлэх, ахмад үе, дунд үе, залуу үеийнхний хоорондын уялдаа холбоог сайжруулах зорилгоор зохион байгуулж байгаа юм. Мөн аяны хүрээнд Ардчилсан намын Үзэл баримтлалыг танилцуулах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор сургалт зохион байгуулж байна. “Ахмад үеэ сонсъё” аян Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Говьсүмбэр, Дорноговь, Өмнөговь  Дундговь, Төв, Дархан, Сэлэнгэ аймгуудад амжилттай зохион байгуулагдаад байна. Аян энэ сарын 11-15-ны өдрүүдэд Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий аймгуудад үргэлжилнэ.