Баянгол дүүргийн 70 дугаар тойргийн эмэгтэйчүүдэд хүндэтгэл үзүүллээ
    2019 оны 03 сарын 11 нд
    36f718472f8e0055dcba375a51e8513a.jpg

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Д.Үүрийнтуяагийн санаачлагаар Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Баянгол дүүргийн 70 дугаар тойргийн эмэгтэйчүүдэд хүндэтгэл үзүүллээ. Тус арга хэмжээг нээж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Д.Үүрийнтуяа үг хэлсэн бөгөөд тэрбээр АЭХ-ноос Гэр бүлийн тухай хуулийг орон даяар хэлэлцүүлэх аяныг эхлүүлснийг онцолсон юм.  Монгол Улсын нийт хүн амын 50 гаруй хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Тиймээс ч нийгэм дэх эмэгтэйчүүдийн оролцоо, манлайллыг нэмэгдүүлэх, эрх ашгийг нь хамгаалах, мэдлэг, боловсролыг нь дээшлүүлэх, ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, нийгмийн баталгааг нь хангах зэрэг гарц, шийдэл хүлээсэн олон асуудал байгааг хэлж байлаа.  Энэ өдөр Баянгол дүүргийн 70 дугаар тойргийн эмэгтэйчүүдэд зориулан сонирхолтой сэдвээр сургалт орохын зэрэгцээ уран бүтээлчид ая дуугаа өргөж, ажил үйлсээрээ бусдыгаа манлайлсан ээжүүд, эмэгтэйчүүдийг шагнаж урамшууллаа.