Ази, Номхон далайн орнуудын Ардчилсан холбооны хурал Шри Ланка улсад зохион байгуулагдлаа
    2019 оны 03 сарын 15 нд
    2f87423a5bf868597a18d242628ea7d6.jpg

    Ази, Номхон далайн орнуудын Ардчилсан холбооны хурал (APDU) Шри Ланка улсын нийслэл Коломбо хотноо энэ сарын 14-15-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Тус хуралд Ардчилсан намын Гадаад харилцаа хариуцсан нарийн бичгийн дарга Ц.Сүхбаатар оролцож, хуралдаануудад үг хэлэв. Монгол Улсын нийгэм, эдийн засаг, улс төрийн өнөөгийн нөхцөл байдлын талаар хуралд оролцогчдод мэдээлэл өгч, ирэх арванхоёрдугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулагдах олон улсын бага хурлын урилгыг гардуулжээ. Мөн тус улсын Ерөнхий сайд Ranil Wickremenisinghe-тай уулзаж, санал солилцсон байна.