“МОГУЛ ЭМЭГТЭЙ” чуулганд 600 гаруй төлөөлөгч оролцлоо
    2019 оны 03 сарын 21 нд
    e30ff1bb4a63f303ab4766eb15fe1232.jpg

    Нийслэлийн Ардчилсан эмэгтэйчүүдийн V дунд чуулган энэ сарын 19-нд  боллоо. Чуулганаар "Улаанбаатар хотын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд эмэгтэй улс төрчдийн оролцоо"  сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнөсөн юм. Энэ удаагийн чуулган “МОГУЛ ЭМЭГТЭЙ” нэрийн дор зохион байгуулагдав. Могул гэдэг нь хүчирхэг, тэргүүн гэсэн санааг илэрхийлдэг учир чуулганаа ийнхүү нэрийдсэнээ нийслэлийн АЭХ-ны тэргүүн Б.Пунсалмаа чуулганы эхэнд онцолсон юм. 

     

    Мөн чуулганы үеэр АЭХ-ноос санаачилсан Гэр бүлийн тухай хуулийн хэлэлцүүлэгт нийслэлийн есөн дүүргийн гишүүд саналаа нэгтгэсэн байна. Тус чуулганд 600 гаруй гишүүд оролцож, сонирхсон асуултдаа хариулт авч, дүүрэгтээ тулгамдсан асуудлаа ярилцаж, санал хүсэлтээ илэрхийллээ. Чуулганы үеэр АЭХ-ны ерөнхийлөгч С.Одонтуяа “Нийслэл, дүүрэг бол бидний амьдрах орчин юм. Тиймээс ч нийслэл, дүүрэгт ажил хийхэд улстөржилт хэрэггүй. Бүх хороо дүүрэгт эмэгтэйчүүд засаглаж, ялж ажиллаасай гэж хүсдэг. Баянгол дүүргийн хувьд бид багаараа ажилладаг төдийгүй дүүргийн намаас эмэгтэйчүүдээ дэмждэг. Хорооны  Засаг дарга болон дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийн 50-иас дээш хувь нь эмэгтэйчүүд байдаг. Эмэгтэйчүүд олуулаа ажиллаж байгаа учраас дүүрэг маань цэвэрхэн, бүтээн байгуулалт хурдтай өрнөж байна” гэв.