Ардчилсан намын "Унаажуулах төсөл" хэрэгжиж эхэллээ
    2019 оны 03 сарын 25 нд
    f4d28c36c5137a3daf32646f2c64759d.jpg

    Ардчилсан нам Үзэл баримтлалын онол, Үндсэн дүрмээ шинэчилж, Улсын Дээд шүүхэд бүртгүүлсэнтэй холбоотойгоор "Үзэл баримтлалын онолоо танилцуулах аян"-ыг орон даяар хэрэгжүүлэхээр болсон. Аян ирэх сард эхлэх бөгөөд аяны хүрээнд аймгуудыг "Унаажуулах төсөл"-ийг  хэрэгжүүлж байна. Төсөл нийт гурван үе шаттай хэрэгжих төдийгүй эхний 12 аймаг, дүүрэгт "УАЗ Хантер" загварын автомашиныг нь УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан нар  хүлээлгэж өглөө. Өнөөдөр Хан-Уул, Баянгол, Сонгинохайрхан, Өвөрхангай, Өмнөговь, Төв, Говь-Алтай аймгууд болон "Ардчилсан ахмадын холбоо"-ны гишүүд автомашинаа хүлээн авсан юм. 

     

    Үүнээс өмнө Ардчилсан намын дарга С.Эрдэнэ Увс, Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ тус аймгуудад автомашиныг нь хүлээлгэн өгөөд байсан юм. Цаашид  21 аймаг, нийслэл, дүүргийн намын байгууллагыг унаажуулж, Үзэл баримтлалын онолоо танилцуулах аянд ашиглахаар төлөвлөөд байна.