"Ахмад үеэ сонсъё" аянд 1000 гаруй иргэн хамрагдлаа
    2019 оны 03 сарын 26 нд
    dbe24b92eb7b0f498cb00e96d9928c85.jpg

    “Ардчилсан оюутны холбоо” Монгол Улсын 21 аймагт “Ахмад үеэ сонсъё” аяныг амжилттай зохион байгууллаа. Тус аяныг Ардчилсан намын салбар хороодтой цаашдын хамтын ажиллагааг сайжруулах, ирээдүйд, хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнүүдэд санал солилцох, гишүүд дэмжигчдийг идэвхжүүлэх ахмад үе, дунд үе, залуу үеийнхний хоорондын уялдаа холбоог сайжруулах зорилгоор зохион байгуулсан юм.

     

    Аян хоёрдугаар сарын 25-аас гуравдугаар сарын 22-ны өдрүүдэд үргэлжилж, нийт 1200 гаруй ахмадтай уулзаж, санал бодлыг нь сонсчээ. "Ахмад үеэ сонсъё" аяны тайланг энэ сарын 25-нд УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ болон Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан, Намын байгуулалтын хэлтсийн дарга Л.Баттүвшин нарт хүргүүлсэн байна. "Ахмад үеэ сонсъё" аян нийслэлийн есөн дүүрэгт үргэлжилнэ.