“Алдарт эхийн одонт” 500 ээж чууллаа
    2019 оны 03 сарын 26 нд
    c70540f56d6fe2bfee6d838f914251e6.jpg

    Хөвсгөл аймгийн "Алдарт эхийн одонт ээжүүдийн анхдугаар чуулга уулзалт"-ыг энэ сарын 06-нд зохион байгууллаа. Энэ удаагийн чуулга уулзалтыг  Хөвсгөл аймгийн “Алдарт эхийн одонт ээжүүдийн холбоо" зохион байгуулсан бөгөөд 500 ээж уригдаж оролцжээ.
     

    Хөвсгөл аймгийн “Алдарт эхийн одонт ээжүүдийн анхдугаар чуулган"-ы үеэр есөн өргөмжит ээжийг  шалгаруулж,  “Хатан ээж”-ээр өргөмжилж хүндэтгэл үзүүллээ. “Хатан ээж”-ээр өргөмжлөгдсөн есөн  ээж  Улаанбаатар хотноо  зохион байгуулагдсан “Одонтой ээж”-үүдийн үндэсний чуулганд оролцсон байна.  “Алдарт эхийн одонт  ээжүүдийн анхдугаар чуулга уулзалт"-ыг Хөвсгөл аймгийн Ардчилсан нам дэмжиж ажилласан бөгөөд чуулганд оролцсон ээжүүдэд гарын бэлэг гардуулжээ. 

     

    Дашрамд дурдахад, 2010 онд УИХ-ын шийдвэрээр дөрвөн хүүхэд төрүүлсэн эхэд Алдарт эхийн II  зэргийн одонг, зургаан  хүүхэд төрүүлсэн эхэд Алдарт эхийн I зэргийн одонг олгохын зэрэгцээ мөнгөн тэтгэмжийг хоёр  дахин нэмэгдүүлсэн байна.